Өндөр хүчдэлд цохиулж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Өндөр хүчдэлд цохиулж, амиа алджээ

Баянзүрх дүүргийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ийн барьж  буй барилга дээр хоёр хүн цахилгаан хүчдэлд цохиулж амиа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, 25, 23 настай хоёр залуу барилгын угсардаг төмөр шат зөөж байхдаа цахилгааны өндөр хүчдэлд цохиулж газар дээрээ амиа алдсан байна.
Энэ хэргийн шалтгаан, нөхцөлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж