Б.Баяр найруулагч шинэ бүтээлээ дэлгэлээ | News.MN

Б.Баяр найруулагч шинэ бүтээлээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Б.Баяр найруулагч шинэ бүтээлээ дэлгэлээ

“Тататунга”, “АХА” нэвтрүүлгээрээ олны танил болсон “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр “Рашаан хад” ээлжит уран бүтээлээ өчигдөр үзэгчдэд өргөн барилаа.

Монгол ахуй, зан заншил, түүх соёлыг мөнхөлсөн олон сайхан бүтээл туурвисан уран бүтээлч маань энэ удаа Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Рашаан хад нь Монголын түүх, соёлын хосгүй ховор дурсгал болохыг өгүүлжээ. Рашаан хадан дээр сийлэн эртний амьтдын дүрс, түрэг, уйгур, дөрвөлжин, манж зэрэг зургаан үсгээр үлдээсэн бичээсүүд, мөн тамга тэмдэг нь монголчуудын түүх соёлын гайхамшигт өв юм. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан тамга тэмдэг нь яван явсаар бичиг үсэг болсон гэсэн монгол, орос, болгар эрдэмтдийн байр суурийг харуулжээ.

Б.Баяр “Энэ кино маань уг нь арай богино байж, эрт дуусах байсан юм. Гэвч киног хийх явцад Рашаан хадны түүхэн дурсгалтай холбоотой шинэ шинэ эх сурвалж гарч ирэн, тэр бүхнийг багтаахаас өөр аргагүй болсон” хэмээн нээлтийнхээ үеэр ярьсан.

Кинонд ОХУ-ын Якут, Болгар, Унгар, Швед зэрэг орон байгаа тамгатай холбоотой түүхэн дурсгалуудын талаар очиж сурвалжилсан сонирхолтой баримт, ярианууд багтжээ.

Д.НАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2013-10-08 103.26.194.146

Ene mundag nairuulagch.Olom jiliin umnu Bulganii egiin goliin uschin akhiin tukhai kino khiij shuugiulj baisan.Shagnal ch avsan.Amjilt khusie.

Avatar

bobn 2013-10-08 182.160.9.21

Энэ найруулагч оготны нүхэн дэх "сувд" шижир алт дааа. Мундаг найруулагч дааа. Байр хүргье

Avatar

амжилт 2013-10-08 202.131.227.250

дажгүй залуу шүү. харилцаа сайтай_ бас бүтээлч Амжилт хүсье

Avatar

зочин 2013-10-08 202.131.235.70

манай баяраа ч мундаг шүү. харин сайт мэдээндээ хүний фэйсбүүкээс зургийг нь зөвшөөрөлгүй аваад тавьчихдаг нь жаахан тийм юм тээ. д.нараа чи надаас асуусан бол би өгөх л байсан.

Avatar

д тэмүүжин 2013-10-08 182.160.33.122

хадны сүг зургийг будаг шунхаар тодруулж хадаасаар ухаж болохгүй шүү дээ

Avatar

zochin 2013-10-08 78.186.12.225

bayar hurgie, Bayaraagiin tsaatny tuhai kino ikh taalagdsan, ene kinog ni yaj uzeh ve

Avatar

Зочин 2013-10-08 203.194.115.232

Аль эртний л БАЯР шvv дээ!!! Амжилт амжилт!!

Avatar

Зочин 2013-10-08 203.194.115.232

Аль эртний л БАЯР шvv дээ!!! Амжилт амжилт!!

Avatar

зочин 2013-10-08 202.179.24.138

мундаг шүү, Баяраа, киног нь үзэхсэн аль ТҮ-ээр гарах вэ

Avatar

Зочин 2013-10-08 103.26.194.22

hurai Bayaraa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж