
УИХ-аас энэ онд багтаан иргэн бүртээ нийт 120 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу эхний ээлжинд 70 мянган төгрөг өгсөн юм. Харин үлдэж байгаа 50 мянган төгрөгийг ирэх долдугаар сарын 1-нээс олгох бөгөөд Хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд өгөх болохыг нийслэлийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан сануулж байна. Тодруулж хэлбэл, иргэд харьяа дүүргийнхээ Иргэний бүртгэлийн хэлтэст очиж, бүртгүүлэн, 50 мянган төгрөгөө авах боломжтой болох ажээ.
Г.Дарь