Сэтгүүлчдэд шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдэд шагнал гардууллаа

Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан өнөөдөр зохион байгуулсан “Шинэ зууны шинэ донорууд” өдөрлөгийн үеэр  МУЗН, ДЭМБ, Цус судлалын Үндэсний төв, Эрүүл мэндийн сэтгүүлзүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагуудаас хамтран сонин, хэвлэлийн сэтгүүлчдийн дунд зарласан “Алтан амь-ариун цус” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагналыг нь гардууллаа.
Сайн дурын авлагагүй цусны донорын үйлсийг сурталчилах, донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр ариун цусаа бэлэглэж, эрдэнэт хүмүүний амь насыг аврагч доноруудаа алдаршуулах зорилготой энэ уралдаанд төв, орон нутгийн 20 гаруй сэтгүүлчийн 30 орчим бүтээл ирснээс “Ноцтой мэдээ” сонины сурвалжлагч Б.Ойдовын бичсэн “Манай эрхэм түшээд хүчтэй шүү, хүчтэй” гэсэн бүтээл тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр, “Өдрийн шуудан” сонины сурвалжлагч Ч.Болортуяагийн бичсэн “Сая сая шоколаднаас үнэтэй цус”, “Өглөөний сонин”-ы сурвалжлагч О.Эрдэнэбүрэнгийн  бичсэн “Үхэх сэхэхийн зааг дээр байгаа хүмүүсийнхээ алтан амийг аваръя” гэсэн бүтээлүүд хоёрдугаар байр эзэлж тус бүр Өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр, “Нийгмийн толь” сонины сурвалжлагч С.Туулын бичсэн “Доноруудыг бурхантай зүйрлэдэг”, “Алтайн хөгжил”-сонины сурвалжлагч Т.Сайханаагийн бичсэн “Хүндэт доноруудаа хүндлэхийн учир”, “Өглөөний сонин”-ы сурвалжлагч А.Энхжаргалын бичсэн “Хариу нэхэхгүй цагаан сэтгэлээр элэг нэгтэндээ амьдрал бэлэглэе” гэсэн бүтээлүүд гуравдугаар байр эзэлж, тус бүр Өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнуулсныг МУЗН-ын Ерөнхиийлөгч Л.Одончимэд,  ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор В.Виват, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Б.Улаанхүү  “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Энхбаатар нар гардуулж баяр хүргэлээ. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг эмхэтгэн ном болгон хэвлүүлж, олны хүртээл болгох юм байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж