&#34Зэрлэг цэцэгс&#34-тэй болзож болно

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

&#34Зэрлэг цэцэгс&#34-тэй болзож болно

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино театрын дэлгэцнээ гарсан өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд үзэгчдээр тасрахгүй хэвээр байна.

Ийм их эрэлттэй байгаа тул уран бүтээлчид нь уг киногоо ирэх арваннэгдүгээр сарыг дуустал гаргахаар болжээ. Түүгээр зогсохгүй "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино багийнхан үзэгчдэд талархал илэрхийлэх үүднээс нэг өдрийг товлон, кино сонирхогчидтой хамт өнгөрүүлэхээр болсон байна. Уг өдөрлөг аравдугаар сарын 9-нд "Тэнгис", "Өргөө-2" кино театрт болох ажээ. Өдөрлөгт түрүүлж ирсэн эхний 50 хүнд "Хувьсал" продакшны жүжгийн DVD болон, зурагт хуудас бэлэглэх гэнэ.

“Зэрлэг цэцэгс”-тэй уулзах өдрийг битгий мартаарай. Аравдугаар сарын 9.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж