“Хувьсал” бүл нэмжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

“Хувьсал” бүл нэмжээ

“Хувьсал” продакшн шинэ залуу уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт  явуулж, авьяаслаг залуусаар бүл нэмлээ. Дөнгөж урлагийн сургуулиа төгссөн 100 гаруй залуусаас ердөө наймыг нь тэд сонгон авчээ. Гурван өдөр үргэлжилсэн шалгаруулалт чамгүй хатуу шалгууртай байсан гэлцэх.

Ямартай ч театрын тайзаа орхиж, нөхрийнхөө продакшныг дэмжихээр сэтгэл шулаадсан Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын авьяаслаг бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн тайзнаа тоглох залуу уран бүтээлчид тун удахгүй олны өмнө ил болох биз ээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж