“Камертон”-ы тоглолт улаан хивсний ёслолоор эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

“Камертон”-ы тоглолт улаан хивсний ёслолоор эхэлнэ

Энэ жил 15 нас хүрч буй “Камертон” хамтлагийн залуус энэ сарын 24-нд буюу хамтлагаа анх байгуулсан өдрөө тохиолдуулж тоглолт хийх байсан ч хойшлуулжээ. Тэд ярилцаад тоглолтоо энэ сарын 30-нд хийхээр болсон байна. Удаан хугацаанд хамтдаа тайзан дээр гараагүй хамтлагийн залуус 15 жилийнхээ ойн хүрээнд шинэ бие даасан цомог, шинэ уран бүтээлүүдээрээ фэнүүддээ бэлэг барьж байгаа аж. Сонирхуулахад, тэдний тоглолт улаан хивсний ёслолоор эхлэх гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж