
Эсийн тээвэрлэлтийн систем болон тээвэрлэлтийн мехнаник шилжилтийн талаарх хийсэн судалгаанд энэхүү шагналыг олгохоор болж, АНУ-ын Калифорниагийн их сургуулийн профессор болох Ренди Шекман, АНУ-ын Иелийн их сургуулийн эрдэмтэн Жеймс Ротман, Стенфордын их сургуулийн Герман профессор Томас Шюдофф нар энэхүү нэр хүндтэй шагналыг гардахаар болсон байна. Тэдний энэхүү судалгааг эрүүл мэнд, эмнэлгийн салбарт асар их түлхэц өгсөн гэж дүгнэсэн бөгөөд Шюдоффыг Европийн холбооны эрүүл мэндийн салбарын дээд шагналаар давхар шагнах ажээ. Тэд энэхүү судалгааныхаа ажлыг 1995 оноос эхлүүлж, 2012 оны сүүлээр бүрэн дуусгасан байна.
Б.Сүх