Ивица Дачич: Дараагийн зорилго Европийн холбоонд орох

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Ивица Дачич: Дараагийн зорилго Европийн холбоонд орох

Сербийн ерөнхий сайд Ивица Дачич дараа жил гэхэд Европийн холбоонд орох зорилготой байгаагаа CNN агентлагт ярьжээ. Хэрвээ Серби улс ЕХ-нд элсэх юм бол хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан улсаас ЕХ-нд элсч байгаа гурав дахь улс болон тэмдэглэгдэх юм. “Бид ЕХ-нд элсэх нь ирээдүйд маш их ашигтай. Зарим хүмүүс үүнийг маш буруу хэмээн харж байгаа. Мэдээж бид энэ бүс нутагт байгаа л бол энэ холбоонд орох нь зайлшгүй зүйл. Гэхдээ наана нь бид судалгаагаа бүрэн хийх хэрэгтэй. Яг одоо засгийн газраас ЕХ-нд элсэх талаарх судалгааны маш том баг гарган ажилуулж байгаа” гэж Ивица Дачич ярьжээ. Сербийн тухайд эдийн засгийн өсөлт нь сүүлийн гурван жилд 1,5 хувьтай гарсан байна. Нэг ёсондоо эдийн засгийн тогтвортой өсөлттэй орон гэж ойлгож болно. Гэхдээ энэ улсад хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол ажилгүйдэл юм. Энэ оны дөрөв дэх хагасын байдлаар тус улсад ажилгүйдэл 25 хувьтай байгаа билээ. Тус улсын хөрш болох Хорват улс өнгөрсөн долдугаар сард ЕХ-нд элссэн юм. Хорватын ЕХ-нд элсэх асуудлыг 2005 оноос харгалзан үзэж, судалсны үндсэн дээр өнгөрсөн долдугаар сард ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болгосон билээ. Сербийн хувьд Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцдэг бөгөөд энэ нь ЕХ-нд элсэхэд нь саад болж болзошгүй юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж