Путиныг самгардуулсан бэлэг

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Путиныг самгардуулсан бэлэг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 61 нас хүрч байна. Гэсэн ч Владимир Путин өнөөдөр албан хуваарийн дагуу Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /APEC/-ын чуулга уулзалтад оролцсон байна. Гэхдээ Владимир Путиныг Бали аралд болж буй /APEC/-ын чуулга уулзалтын танхимд орж ирэхэд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно түүнд зориулан гитар хөгжим дарж,  төрсөн өдрийн дуу дуулж өгсөн байна. Түүнчлэн бусад орны төлөөлөгчид ч Индонезийн Ерөнхийлөгчтэй төрсөн өдрийн дууг хоршин Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшээд буй ОХУ-ын төрийн тэргүүнд баяр хүргэжээ. Харин ийм мэндчилгээ хүлээж авах бэлтгэлгүй байсан Владимир Путин нэлээд гайхширч балмагдсан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж