Н.Удвал сайдын өмнөөс “жиргэжээ”

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Н.Удвал сайдын өмнөөс “жиргэжээ”

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр, фото зургийг ашиглан www.twitter.com хуудсанд @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг үүсгэжээ. Уг цахим хаягаар энэ сарын 4-5-нд Н.Удвал сайдын нэрийн өмнөөс бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж, эрүүл мэндийн болон бусад салбарын талаар буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар олон нийтэд түгээж, худал мэдээллийг тараах ажлыг зохион байгуулалттайгаар үйлдсэн хэмээн тэрээр холбогдох байгууллагад хандсан байна.    
Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас ЭМ-ийн сайд Н.Удвалын нэрийг барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан этгээдийг олж, арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлээд байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж