Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит болон ээлжит бус хуралдаанаа есдүгээр сарын 25, 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд тус тус хийжээ.

Уг хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих хөтөлбөр”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.  Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч, холбогдох газруудад санал, зөвлөмж хүргэн ажиллуулах тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж