МАН халамжаа &#34санагалзав&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

МАН халамжаа &#34санагалзав&#34

МАН-ын бүлэг өнөөдөр болсон ээлжит хуралдааныхаа дараа  2014 оны төсөвтэй холбогдуулж, байр сууриа илэрхийллээ. Тус намын бүлгээс  цалин, тэтгэвэр болон оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт шахалт үзүүлнэ гэдгээ ил тод илэрхийлэв. МАН-ынхан намын бүлгээс өмнөх парламентын үед өргөн барьсан өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас сар бүр 20 мянган төгрөг олгож байх хуулийн төслийг ч дахин хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл, одоо 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр олгож буй 20 мянган төгрөгийн тэтгэмжийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр өргөжүүлэхээр хууль санаачилсан гэсэн үг юм. Үүнийг “Өмнө нь Хүний хөгжил сангаар баахан мөнгө тараах эхлэлийг тавьчихаад одоо бас дахин халамжийг хавтгайруулахаар оролдож байгаа нь буруу. Тус намын зарим хүмүүс намаа шинэчлэх тухай ярьж байгаа ч удирдлагууд нь үзэл баримтлалдаа өөрчлөлт шинэчлэлт хийх сонирхолгүй байна” гэж шүүмжлэх хүмүүс байна. МАН-ынхан үнэхээр ард олноо гэв үү,  эсвэл  сонгогчдоос нэмэх оноо авч, эрх баригчдыг “харамч” харагдуулахын тулд ийн хуучин хуулиа эргэн сөхөв үү.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж