Тоосгоны үйлдвэр орчмын айлуудыг нүүлгэж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Тоосгоны үйлдвэр орчмын айлуудыг нүүлгэж байна

Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн хувьд Тоосгоны үйлдвэр орчимд иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Дээрх байршилд нөхөн сэргээлт хийсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан 2014-2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажиллаж байсан аж. Гэтэл уг газарт зөвшөөрөлгүй, дураараа хайс хашаа барьсан, нэгэнт олгогдох газар гэдэг мэдээлэл авсан иргэд зохион байгуулалтгүй  бууж эхэлсэн тул зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан нүүлгэх ажлыг эхлүүлсэн байна.

Бэлхийн Тоосгоны үйлдвэрт зөвшөөрөлгүй буулгасан айлуудын шон, хашааг буулгаж газар чөлөөлөхөд 1.7 сая төгрөг  зарцуулсан бөгөөд ажлын явц 91 хувьтай байгаа аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж