
Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар, Жарканд мужуудад өнгөрсөн өдрүүдэд аадар бороо орох үеэр 32 хүн аянгад цохиулж амь үрэгдсэн хэрэг гарчээ. Хохирогчдын 24 нь Бихар мужийн оршин суугч бол найм нь Жарканд мужийнх гэнэ. Түүнчлэн аянгад цохиулж нас барсан хохирогчдын ес нь хүүхэд аж. Албаныхны мэдээлснээр аянга цахилгаан бүхий аадар борооны улмаас модод үндсээрээ булгарч, олон айлын сууц эвдэрч сүйдсэн бөгөөд цахилгааны шугамд гэмтэл гарсан байна.
Б.АНХТУЯА