
“Малала бол лалын ертөнцийн хамгийн аюултай охины нэг. Бидэнд ийм хүмүүс хэрэггүй. Манай ариун ёс заншлыг гадны үзэл сурталд хэт автагдсан тэдэн шиг хүүхдүүд хамгийн их аюул тарина. Бидэнд залгамжилж ирсэн ёс суртахуунаар бол уг нь Малала ингэж хүмүүжих ёсгүй байсан юм” хэмээн Талибаны хэвлэлийн төлөөлөгч Шахидулла Шахид ярьжээ. Пакистан даяар сүүлийн жилүүдэд нууц нэрээр блог хөтлөх тохиолдол олширсон бөгөөд үеийнхээ хүүхдүүдийг ардчилал, эрх чөлөө, шударга ёсонд уриалан дуудах янз бүрийн хөдөлгөөн хүчээ авч байгаа юм. Түүнчлэн АНУ-ын дэмжлэгтэйгээр ойрхи дорнодын орнуудын өсвөр насны хүүхдүүдэд боловсрол олгох “Малала” сан байгуулагдаад байгаа билээ.
Б.СҮХ