Ургац хураалт 60 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Ургац хураалт 60 хувьтай байна

Улсын хэмжээнд ургац хураалт 60 хувьтай байгаа талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өнөөдрийн АН-ын бүлгийн хуралдаанд танилцууллаа. Ирэх өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байгаа энэ үед ургац хураалтын байдал хангалтгүй байгааг сануулав.

Түүнчлэн аймгууд өвс хадлангийн ажилдаа орсон ч ажлын явц хангалтгүй яваа газар олон байгаа гэнэ. Тодруулбал, Дорнод, Дундговь аймгууд одоо хэр нь хадлан тэжээлийнхээ ажлыг хийж эхлээгүй байгаа аж. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс хариуцлагагүй ажиллаж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг хөнджээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж