МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордноо эхэлж байна. Уг хурал өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлогдсон байсан ч намын бүлгийн хуралдаан сунжирсан тул ийнхүү хойшлуулсан байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Их хурлын өмнө зарлан хуралдуулах Бага хурлын товыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн намын их хурлаар хэлэлцэх “Монгол улсын хөгжлийн бодлого” баримт бичгийг хэлэлцэхээс гадна намын их хурлын төлөөлөгчдийг сонгож буй анхан шатны байгууллагуудаас мэдээлэл сонсох бололтой. МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны үүрээс чөлөөт өрсөлдөөнөөр сонгох хурлууд өнөөдрөөр тасалбар болон өндөрлөж байгаа юм.
Б.МАНД