Афганистанд НАТО-гийн цэргүүд алагджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Афганистанд НАТО-гийн цэргүүд алагджээ

Афганистаны өмнөд нутагт НАТО-гийн цэргийн ажиллагаа гүйцэтгэж байсан дөрвөн цэрэг амиа алдсан болохыг европийн хэвлэлүүд баталжээ. Афганы цэргийн хүчтэй НАТО-гийн цэргийн ангийнхан хэсэг хугацаанд тулалдахад цэргүүд амиа алдсан байна. Хэдийгээр амиа алдсан цэргүүд хаанахын цэргүүд байсан нь тодорхойгүй байгаа ч дийлэнх нь АНУ-ын цэргүүд байж болзошгүй байгаа юм. Талибаны цэргийн хүч Афганийн өмнөд нутагт цэргийн хүчээ төвлөрүүлсэн мэдээлэл ирснээс хойш 2014 он гэхэд цэргийн хүчийг сааруулах, өмнөд нутгаас хөөх даалгавартайгаар НАТО-гийн цэргүүд үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Одоогоор энэхүү цэргийн ажиллагааны тухай тодорхой мэдээлэл нийтэд ил болоогүй байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж