Т-Батаар Дарханд зочилжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Т-Батаар Дарханд зочилжээ

Сүхбаатарын талбайд зуны турш “амьдарсан” Т-Батаар үлэг гүрвэлийн музей өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт зочилжээ. Т-Батаарын музей гурван сарын хугацаанд Дархан-Уул аймгийн иргэдийн хүртээл болох бөгөөд том хүнд 1000 төгрөг, хүүхдэд 500 төгрөгөөр үйлчлэх ажээ. 

Сануулахад, дал гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-нд Монголд ирж, түүнийг зургадугаар сараас эхлэн олон нийтэд сонирхуулж эхэлсэн юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж