“Муур эмэгтэй” амаржжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

“Муур эмэгтэй” хочит жүжигчин Холли Берри өнгөрсөн бямба гаригт амаржиж, хүүтэй болсон байна. Холли Берри болон түүний нөхөр Оливер Мартинез нарын анхны хүүхэд болон мэндэлсэн шинэ хүний талаар хүмүүс нэлээд сониучирхаж байгаа ч тэрээр нэр болон бусад мэдээллийг ихэд нууцалж байгаа гэнэ. Холли Берри, Францын найруулагч Оливер Мартинез нар өнгөрсөн долдугаар сард Францад хуримласан бөгөөд төд удалгүй Холли хөл хүнд болсоноо олон нийтэд зарласан билээ.

Үүнээс өмнө Холли Берри экс найз залуу Габриель Обритай үерхэж байхдаа Нала хэмээх охинтой болсон бөгөөд охиноо асрамжлах эрхийн улмаас түүнтэй ширүүхэн маргаан дэгдээгээд байсан юм.

 Түүнчлэн Холли Берри 1993 онд бейсболын тоглогч Дэвид Жустистай гэрлэсэн ба хосууд гурван жилийн дараа хоёр тийшээ болсон байна. Дараа нь 2001 онд  тэрээр дуучин Эрик Бенеттэй гэр бүл болсон ч мөн л гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулж байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж