“Airbus” компани “Japan Airlines”-д онгоц худалдана

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

“Airbus” компани “Japan Airlines”-д онгоц худалдана

Нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт томд тооцогдох “Airbus” компанийн Японы “Japan Airlines” компанид 9,5 тэрбум долларын үнэтэй 31 ширхэг A350 онгоцыг зарахаар болсон байна.

“Бойнг” компанийн 787 “Dreamliner” загварын онгоцонд доголдол илрэх болсноос хойш тус компанийн онгоц зах зээлд эрэлттэй болсон юм. Энэ нь тус компанийн тухайд Японы нислэгийн компанитай хамтран ажиллаж байгаа анхны тохиолдол болсон байна. “Бид Японы нислэгийн компанитай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Ирэх онд ч бид хэд, хэдэн загварын онгоцыг нийлүүлэхээр тохиролцсон” гэж “Airbus” компанийн ерөнхий захирал Фабрис Грегиер ярьжээ. Ирэх оны нэгдүгээр сард Japan Airlines дахин 25 онгоцыг тус компаниас авахаар болсон байна. Дашрамд дурьдахад, “Airbus” компани шинэ загварын онгоцыг бүтээх ажилдаа орсон бөгөөд ирэх оны эхний улиралд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж