
Рок попын акулуудын нэг “Камертон” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа. Тэд бүгд өөрсдийгөө Монголд хүлээн зөвшөөрөгдсөн “од”-ын хэмжээнд үздэг нь нууц биш. Харин Монголын толгой баячуудын дунд тэдний дууг сонсдог хүн ховор бололтой. Учир нь өнгөрсөн баасан гаригт “АПУ” компаний шинэ үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Сү.Батболд, бас бус УИХ-ын гишүүд, мисс, топ моделиуд, бизнессийнхэн гээд Монголын томоохон баячууд хүрэлцэн ирсэн байв. Хүлээн авалтын сүүлд “Камертон” хамтлагийнхан тайзнаа гарч ирэн “Хайрлая чамайгаа” дууг дуулав. Гэтэл хэн ч тэдэнд зориулж алга ташсангүй. Хамтлагийн дуучин Ганаа ирсэн зочдыг хөгжөөх гэж “Алга ташилт ямар сул байна аа, за алив сонсьё” гэхэд дахиад л хэн ч тоосонгүй. Арга ядсан Ганаа дахин “За за хэдүүлээ тайзнаас буух уу” гээд ч нэмэр болоогүй юм.
М.Анир