АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулав

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж  өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын явцын талаарх мэдээлэл, төрөөс эрдэс баялгын салбарт  баримтлах бодлого,  Ерөнхий сайдын гадаад харилцаа, хоёр хөршийн хамтын ажиллагааны  талаарх мэдээллийг сонсчээ.  Энэ  үеэр тус намын бүлэг 2014 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын асуудлаар хэсэг байгуулсан байна.

 Мөн  төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах  ажлын хэсгийн ахлах УИХ-ын гишүүн С.Одонтуяа  бодлогын баримт бичгийн эхний хувилбар хэлэлцэх  хэсгээр  орж ирсэн талаар танилцууллаа.  Баримт бичгийг боловсруулах явцад  цаашдаа стратегийн ач холбогдолтой орд гэж байх уу, гар аргаар  ашигт малтмал олборлогч иргэдийг дэмжих үү  зэрэг зарчмын зөрүүтэй санал олноор гарсан  байна. Тиймээс цаашдаа эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулу сайн баримт бичиг гаргахаар төлөвөлөж байгаа гэлээ. Энэхүү баримт бичиг нь  Монгол Улс дэлхийд өрсөлдөх техник технологи бүхий хувийн хэвшлийг дэмжсэн  байхад  чиглэж  байгаа аж.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж