Kindle Fire HDX худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Kindle Fire HDX худалдаанд гарлаа

Amazon компани өөрийн Kindle таблетныхаа шинэ загвар болох Kindle Fire HDX-ыг худалдаанд гаргажээ.

HDX шинэ таблет нь 7 инч болон 8.9 инчийн хэмжээ бүхий хоёр сонголттойгоор бүтээгджээ. Та хэрвээ 7 инчийн дэлгэцтэйг авахыг хүсвэл 299 ам.доллар, харин 8.9 инчийнх нь 379 ам.долларын үнэтэй байна.

Эдгээр таблетууд нь 2.2 GHz quad-core Snapdragon 800 процессортой, 2GB RAM-тай, Adreno 330 график карттай учир видео тоглоом тоглоход илүү боломжтой, дүрслэл, хүчин чадал сайтай болжээ.

Шинэ таблетуудыг Amazon сайтаас захиалан авах боломжтой.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж