&#34Х.Баттулга сайдтай тэр талаар ярилцаагүй&#34 | News.MN

&#34Х.Баттулга сайдтай тэр талаар ярилцаагүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

&#34Х.Баттулга сайдтай тэр талаар ярилцаагүй&#34

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-АН-д байгуулагдсан “Жигүүр”-ийнхэн намын дүрэмд өөрчлөлт оруулах, Үндэсний зөвлөлдөх хороог аравдугаар сард багтаан хуралдуулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг дахин шинээр сонгох, Их хурлыг хуралдуулах зэрэг хэд, хэдэн шаардлагыг намын удирдлагад тавьсан. Тэдний шаардлага зөв үү, та “Жигүүр”-ийнхнийг дэмжиж байгаа юу?

-“Жигүүр”-т байгаа хүмүүс манай АН-ын гишүүдийн нэг хэсэг. Дүрмийнхээ хүрээнд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлээд явах эрх нь бий. Гол нь намын удирдлагууд тэднийг сонсч, бололцоотой шаардлагыг нь хүлээж аваад, болохгүйд нь хариулт өгөөд явах ёстой л гэж бодож байна. Би АН дотоод ардчилалтай байх, дүрэм журмаа мөрддөг, дарга нь гишүүддээ тайлангаа тавьдаг байх ёстой гэдгийг байнга сануулж ирсэн гишүүний нэг. Ер нь бол Гүйцэтгэх зөвлөлөөр өнгөрсөн есдүгээр сард ҮЗХ-г хуралдуулах эсэх тухай яриад “УИХ-аар Улстөрийн намуудын тухай хуулийг баталсны дараа намынхаа дүрмийг нийцүүлээд явъя” гэж үзээд ҮЗХ-г хуралдуулах асуудлыг хойшлуулсан. АН-ын гишүүдийн олонхи нь ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлага байна гэж үзсэн нөхцөлд дахиад Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, энэ асуудлыг ярих ёстой. Намын даргын зүгээс ч санаачлага хэрэгтэй гэж бодож байна.

-“Жигүүр”-ийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга дэмжиж байгаа гэх мэдээлэл дуулдах болсон. Та энэ асуудлаар сайдтай санал солилцсон уу?

-Х.Баттулга сайдтай энэ асуудлаар санал солилцсон юм алга.

-Аймгуудын АН-ын хороодоос нэлээд нь “Жигүүр”-ээс тавьж буй шаардлагыг дэмжиж байгаа. Баянхонгор аймгийн АН-ын хороо ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Аймгийнхаа АН-ын хорооныхонтой энэ асуудлаар санал солилцож амжаагүй л явна.
 
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаар нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Үр дүн ямар байна вэ, өмнөх Засгийн газартай харьцуулахад?

-Шинэчлэлийн Засгийн газрын хувьд болгож бүтээж байгаа юм ч байна, болохгүй ч зүйл харагдаж л байна. Засч залруулж байгаа юм ч байна, залруулах гээд бүр муутгаж байгаа ч юм харагддаг.

-Тэгэхээр Засгийн газар дунд зэрэг ажиллаж байна гэсэн үг үү?

-Амлалт өгч байсан үеийнх шигээ ажиллаж чадахгүй байгаа. Сайдын албанд томилогдож байхдаа их л том амлалт өгцгөөсөн, гэвч түүндээ хүрч ажиллаж байгаа нь маруухан л харагддаг.

-Намрын чуулганаар Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд хоёрыг огцруулна гэх яриа байх юм?

-Хөрөнгө оруулалтын орчин муудаж, Оюутолгойд асуудал үүссэнийг зөвхөн энэ хоёр сайдтай холбон хариуцлага тооцох асуудал хөндөх нь шударга биш. Өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан асуудал ийм байдалд хүргэсэн шүү дээ. Хоёр сайдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого 20-иод жилд хуримтлагдсан алдааг зогсоох хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн. Тийм учраас 20-иод жилийн алдааг хоёр сайдад тохох нь зохисгүй.

Харин Шинэчлэлийн Засгийн газар төрийн данхайсан бүтцийг багасгаж, цомхон чадварлаг болгох. Төрийн эдийн засагт оролцох оролцоог бууруулах, хувийн хэвшлийг жигд дэмжих зэрэг бодлогыг тууштай хэрэгжүүлж ажиллах ёстой. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн ажлыг нь харахаар цөөн хэдхэн компанийг дэмжиж байгаагаас цааш хэтэрсэнгүй. Мөн зах зээлийг жамаар нь хөгжүүлэхийн оронд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх юмаар улам боомилж байна. Тодорхой хугацаанд зарим салбарт энэ талын арга хэмжээ авч болох л байх, мөнхийн ийм арга хэрэглэх боломжгүй шүү дээ. Ийм зүйлийг Монгол Улс социализмын жилүүдэд хийх гэж оролдоод бүтээгүй. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хийх гэж оролдож байгаа нь маш буруу юм. Нефтийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд нефть импортлогч компаниудтай гэрээ байгуулан ажилласан. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт “Магнай трейд” компани Аи-92 авто бензинийхээ үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмсэн, хувийн компаниуд алдагдал хүлээгээд яваад байж чадахгүй учраас хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадахгүй нь гэдгийг 50 төгрөгийн нэмэгдэл харууллаа шүү дээ. Тийм болохоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талд илүү бодлогоо тодорхойлж ажиллах нь ирээдүйг харсан алсын бодлого болох болов уу.  Түүнээс өрсөлдөөнийг хязгаарласан, хэдхэн компанийг дэмжсэн, үр дүнгээ өгөхгүй зах зээлийг эвдэх бодлогод татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж болохгүй.

-Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгосон нь зөв алхам байсан ч нөгөө талдаа үнийг улам ташуурдаж өсгөлөө. Энэ бас алдаа юу?

-Ипотекийн найман хувийн зээлийг нүдээ олсон зөв бодлого гэж харж байгаа. Үнэ өссөн нь түр зуурын хөөсрөл болов уу. Төрөөс дэд бүтцийг нь дэмжээд, барилгын компаниуд нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт орон сууцны томоохон хорооллууд барьж байгаа. Эхнээсээ хямд үнэтэй орон сууц нийлүүлэгдээд, олон компани орон сууц бариад эхлэхээр үнэ буурна гэж бодож байна.

-Намрын чуулганаар хэлэлцэх “Урт” нэртэй  хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл дээр та ямар байр суурь барьж байгаа вэ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь 50 гаруй алтны ордыг ашиглах боломж нээгдэж хэл амтай хумьсан уул усны бодлогоо эргүүлээд алдах нь гэж их шүүмжилж байгаа?

-“Урт” нэртэй хуулийг баталсан нь буруу байжээ гэж нэг хэсэг нь ярьж байна лээ. Тэгж үзэж болохгүй. Энэ хуулийн концепци нь зөв. Уул усыг нөхөн сэргээхэд олон зуун жил шаарддаг, хэт уул уурхайг шүтээд хариуцлагагүй уул уурхайг хөгжүүлэх юм бол олборлосноосоо илүү хор хохирлыг бий болгоно. Тийм болохоор бодлоготой хандах ёстой. Гэхдээ бас хэт туйлширч болохгүй, хэрэгтэй цагт алтаа олборлох л ёстой. Нэг ёсны “Урт” нэртэй хуулийн концепцио бариад хэт туйлшралгүйгээр “Урт” нэртэй  хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталчих ёстой л гэж бодож байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-07 103.10.23.51

Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар ***** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399

Avatar

Зочин 2013-10-07 103.10.23.51

1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол: 1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан. 2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан. 3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар *****, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино. 4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө улсдаа хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан. Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаачлагаар зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан. 5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан муур шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна . 6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын ***** хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд баялагаас ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар ***** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна. Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ? УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн

Avatar

ganbaaa 2013-10-07 182.160.33.149

ezen jenko ni zovshoorson bolood l yariltslaga ogch de ih yum yarij baij jenkodoo zoduulah ni de chamaig dohiur doloogch gedgiig humuus mediishdee

Avatar

XXXXXXXXXX 2013-10-07 216.68.164.210

BAYANHONGOR-IINHON CH HUN CHANARGUI HULGAICH NAR L BAIDAG YUM DAA. HANILJ YAVSAN NUHRUU CH MURINA HAMAATAN SADAN AHAN DUUSEE CH HULHIDANA. HUNII MUSUUR HULIIN CHIGCHII HURUUNAAS DOOR HUMUUS YAAHAARAA BUGD BAYANHONGORT OCHOOD TURCHIHDUG YUM. TEHNIK IMPORTIIG YAAJ HULGAILAV ENE GANBAT. JENKO BATTULGA MAH IMPEKS, BAYANGOL ZOCHID BUUDAL, APU-GIIN HUVITSAANII HESGIIG YAAJ HULGAILAV? TURIIN UMCHIIN HOROONII DARGA BAISAN BAYANHONGORIIN GERELCHULUUN ED NARIIN HULGAID OROLTSSON UU?

Avatar

Зочин 2013-10-07 103.26.194.85

chi muu omxii durved uu, xasag uu? chi yaxaaraa nutag us doromjildog yum? ***** ve chi

Avatar

Зочин 2013-10-07 112.166.159.102

Durwud ch bai hasag ch bai mongol l hun. Ewteihen baigaarai

Avatar

Зочин 2013-10-07 112.166.159.102

Odoo ene nutag usaa bolitsgooson dree, Munkh ***** tenger door mendeltsgeecheed negniigee nutag usaar n tegej bolohgui ene bol huduunii zan shuu.Huneeseel hamardag zuil. Minii medeh bayanhongorin nzuud maani bugd l sain humuus bdag.

Avatar

Зочин 2013-10-07 210.162.15.12

Neree zuv bichij chadahgui bail said hiij bgaa mah talkh Bairnii unit atgaj bgaa jonhuu battulga bolson ene neg helgui korolia 2 bolij uz….

Avatar

Зочин 2013-10-07 203.194.116.72

Хөөе. Төв аймгийн хүнсний үйлдвэрийг СЗХ-ныхныг найрч байгаад луйвардах гээд байгаа юм биш биз Ганбатаа. Техник импортыг хэрхэн авсан түүхээ ард түмэндээ ярьж өгөөч.

Avatar

Мгл 2013-10-07 103.26.194.72

Ан- н хулгайчууд ондиигоод, онголзоод эхэллээ. Тэр алтны уурхай баялаг чинь ниитиин омч гэдгииг сонсохыг ч хусэхгуй хэдэн шуналын донтонгууд ан- н хэдэн гишуун шуу юмнуудыг хузуугээр нь оосорлоод авчээ. Хууль нь зов, хэдхэн газар ухаад алт авчихна гэж хуцдагаа больцгоогоорой. Олон чоно шиг бооноороо нэг дайраад л монголын хамаг байгалыг суйтгээд, ирээдуйнхны хоолыг хулгайлаад хэдхэн хог шаарнууд баяжаад гараад явчигдаг гаршссан луйварчидууд шуудээ.

Avatar

Зочин 2013-10-07 103.26.194.157

Ganbat GISHUUN Bol manai aimgiig toloolj suugaa JINHENE er HUMUUSIIN neg .ENE hunii buyanaar loon Hun yumand hursen ajiltai bolson. Boginohon hugatsaand IH yum aimgiinhaa toloo hiisen Hun shuu. Tand amjilt husie

Avatar

Зочин 2013-10-07 202.179.20.137

Jijig Jenko. Jijig luibarchin

Avatar

Zochin 2013-10-07 103.26.194.139

Iim l teneguud duursen UIh bolood baigaamdaa

Avatar

зочин 2013-10-07 103.26.194.38

гол мөрөн ойн сав газар үхэж байсан ч алт олборлуулахгүй шүү бид идэж уугаад дуусахгүй үр хүүхэд үлдэнэ монгол эх орон үлдэнэ алт ухахгүй амьдраад болоод ирсэн тийм яриа байхгүй шүү нөхөд өө.

Avatar

зориг 2013-10-07 202.131.235.70

Ашигт малтмалтай газруудын иргэд илүү боломжтой амьдрах учиртай. Ирээдүйн нөөцөд хадгалж суугаа иргэд ч мөн адил. Ашигт малтмал ашиглаагүй нутгийн иргэд уугуул байдлаараа амьдарч болно

Avatar

Zorig 2013-10-07 202.131.235.70

Ashigt maltmaltai, ashigluulj bgaa irged iluu bolomjtoi amiidrah uchirtai. Gol usaa hamgaalj suugaa irged ch mun adil. Harin ashigt maltmalgui nutgiinkhan uuguul baidlaaraa uldej bolno

Avatar

irgen 2013-10-07 203.169.48.142

Женко гараас хөтлөж оруулж ирсэн юм. Королия шиг дуугүй, идсэн мөнгөө толгой руугаа олгой болтол чихчихсэн царайтай, Женко дуугар гэхгүй бол дуугүй л сууж байдаг гар шүү дээ

Avatar

өө бас 2013-10-07 202.72.245.194

гайгүй зөв ярьчихдагиймаа

Avatar

ХЭН БЭ 2013-10-07 103.26.194.33

БУЙДХАН ОРОМЖИНД ХАЛХ ХАСАГ ХОЁР ЗООГДОВ,ХАЧИРХАЛТАЙ НЬ ХОЁУЛАА АЛЛАХ АКБАРДАВ.

Avatar

zochin 2013-10-07 27.123.214.117

ene myaraatai hvvhed shig yum ih hurliin gishvvn yum uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж