Удирдах зөвлөлийн хурал хойшлогдов

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Удирдах зөвлөлийн хурал хойшлогдов

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдахаар болоод байсан ч 17.00 цагт эхлүүлэхээр дахин цаг зарлажээ. Хурал хойшлогдсон нь намын бүлгийн хуралдаан сунжирсантай холбоотой гэнэ. Учир нь бүлгийн хуралдаанд Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох ёстой дарга, гишүүд нь орлцож байсан учраас цаг давхцаж хойшлуулсан юм байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Их хурлын өмнө зарлан хуралдуулах Бага хурлын товыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж