“Магнай трейд” АИ92 бензинийхээ үнийг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

“Магнай трейд” АИ92 бензинийхээ үнийг бууруулжээ

“Магнай трейд”, Шунхлай” зэрэг нефть импортлогч компаниуд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Аи-92 авто бензины үнээ нэг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд байсныгаа буцаан буулгажээ. Ингэснээр тус авто бензиныг нэг литр тутамд 1620 төгрөгөөр борлуулах болсон байна.

Дээрх компаниуд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөрт” хамрагдсан байсан юм. Гэвч үнээ нэмсэн учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус компаниудад Аи-92 авто бензины үнийг нэмсэн шалтгаанаа тайлбарлах ёстойг сануулсан албан тоот илгээсэн нь эргээд үнийг буулгахад нөлөөлсөн байж мэдэх юм. Ямартай ч тэд гэнэт нэмсэн үнээ буулгаж, хэрэглэгчдэд хэвийн үйлчилж эхэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж