
Дээрх компаниуд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөрт” хамрагдсан байсан юм. Гэвч үнээ нэмсэн учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус компаниудад Аи-92 авто бензины үнийг нэмсэн шалтгаанаа тайлбарлах ёстойг сануулсан албан тоот илгээсэн нь эргээд үнийг буулгахад нөлөөлсөн байж мэдэх юм. Ямартай ч тэд гэнэт нэмсэн үнээ буулгаж, хэрэглэгчдэд хэвийн үйлчилж эхэллээ.
Г.ДАРЬ