Аргентины Ерөнхийлөгч албан үүргээсээ чөлөө авав

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Аргентины Ерөнхийлөгч албан үүргээсээ чөлөө авав

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ сарын хугацаанд чөлөөлөгдөхөөр болжээ. Аргентины ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр эмч нар Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийн тархинд цус алдаж буй шинж тэмдэг илрүүлсэн учраас цаашид илүү нарийн шинжилгээ хийж, өвчнийг тодруулах үүднээс албан үүргээс нь сарын хугацаанд түр чөлөөлөх болсон гэнэ. Үүний зэрэгцээ түүнийг түр хугацаагаар албан үүргээсээ чөлөөлөгдөж буйтай холбоотойгоор Дэд ерөнхийлөгч Амадо Боудоу Франц улсаас яаралтай эх орондоо буцаж ирсэн байна.

Өдгөө 60 настай Кристина Фернандес де Киршнер 2011 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө 2007 онд Аргентины 52 дахь төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж