ШӨХТГ-ын хэвлэлийн хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын хэвлэлийн хурал хойшиллоо

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр 15.00 цагт зарим компаниуд АИ92 шатахууны үнийг нэмсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийхээр зарласан ч  хурлыг тодорхойгүй шалтгаанаар маргаашийг хүртэл хойшлуулсан байна.
 
Сануулахад, “Жаст”, “Магнай трейд” зэрэг хоёр компани нэгэн зэрэг буюу өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр АИ-92 шатахууныхаа үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байгаа юм.  Гэхдээ өнөөдөр авсан мэдээллээр бол эдгээр компаниуд нэмсэн үнээ буцаан буулгаж, хуучин үнээр АИ92 шатахууныг зарж эхэлсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж