
Поп хатагтай Б.Сарантуяа Сахагийн нийслэл Якутск хотод болох “ысыах” наадамд ээжийнхээ хамт оролцохоор болжээ. Үүний дараа тэрбээр ээжийнхээ төрсөн нутаг Горный-Алтайд болох үндэсний баяр наадамд оролцон, ая дуугаа өргөх аж. Дуучин Сараа энэ үеэр монгол, орос дуу дуулахаас гадна якут бүсгүйн гоо үзэсгэлэнг магтан дуулахаар зэхжээ. Зууны манлай дуучин бүсгүйн тухай өөр нэгэн шинэ мэдээлэл хүргэхэд ирэх сарын 13-нд болох “Coke n beat” наадамд зориулан бие даасан амьд тоглолтоо хийх гээд амрах завгүй зуныг өнгөрүүлж байна.
Г.Даша