Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Тамхи гэдэг ойлголтонд таны ойр орчинд байгаа тамхи татаж байгаа хүмүүс. Үүнд: хамаатан садан, нөхөр, бусад дэргэд тань татаж байгаа хүмүүсийг оруулж болно. Хэрэв та тамхи татдаг бол одооноос эхлэн болих хэрэгтэй.

Тамхины утаа нь таны биед болон хэвлийд байгаа хүүхдэд шууд нөлөө үзүүлж байдаг. Агаарт орших тамхины утаанд хүний биед муугаар нөлөөлөх 700 гаруй нэрийн хортой бодис байдгийг нэгээд байна. Зөвхөн хүний биед хавдар үүсгэх чадвартай 43 нэрийн хорт бодис агуулдаг. Эдгээрээс цухас дурьдвал никотин, бохь, нүүрстөрөгчийн монолксид, давирхай, устөрөгчийн цианид гэх мэт олон бодисыг хамруулж үзэж болно. Эдгээр нь мэдээжийн хэрэг урагт муу нөлөө үзүүлнэ. Жишээлбэл никотин бодис нь ихэст очих цусны хэмжээг багасгаж ургийн өсөлт хөгжилтөнд нөлөө үзүүлнэ. Нүүрстөрөгчийн монооксид нь хүчил төрөгчийг буруулах, жин багатай болгох, амьдрах чадварыг бууруулах зэргээр урагт сөрөг нөлөө үзүүлнэ. Ерөнхийдөө бусад хор нь хүүхдийг оюун ухааны хоцрогдолтой, уншиж сурахдаа удаан болих байдаг. Эдгээр нь ургийн биед хэрэгтэй С,В аминдэм, фолын хүчилийг багасгадаг.

Тамхинаас болж хүүхдэд болон эхчүүдэд гарах хүндрлэийг дурьдвал:

Ургийн талаас
1.Тагнай цоорхой, сэтэрхий уруул
2.Төв мэдрэлийн тогтолцооны /тархи, нугас/ гажиг, оюуны хомсдол
3.Нярайн нас баралт
4.Оюуны болоод өсөлтийн хоцрогдол
5.Биеийн эсэргүүцэл сулруулж, халдварт өртөмтгий болгох
6.биеийн дасан зохицол алдагдах

Эхийн талаас
1.Хүүхэд зулбах
2.Дутуу төрөх
3.Ихэс хэвлийд төрхөөс өмнө ховрох
4.Ихэсийн байрлал буруу байрлалд бүрэлдэх нөхцлийг бүрдүүлнэ
/Үүнээс сүүлийн хоёр нь эхийг цус алдалт болон хүнд хэлбэрээр халдварт өртөж нас барах аюулыг бүрдүүлнэ./

Жирэмсэн эх хэр их тамхи татна тэр хэмжээгээр гарах хүндрэл нь шууд хамаарна. Гэхдээ энэ нь таныг бага тат гэсэн үг биш та тамхиа бүрэн болих хэрэгтэй. Хэрэв өдөрт 1 ширхэг тамхи татдаг бол таны хүүхэд төрөх нийт хугацаанд /40 долоо хоног/ 280 ширхэг тамхинд хордогдсон гэсэн үг юм. Мөн таны ойр орчинд тамхи татадаг хүн байвал даруй болиулахыг танд зөвлөж байна. Өдөрт 10 ширхэг түүнээс дээш тамхи нь ургийг эндэгдэлд хүргэхэд хангалттай шалтгаан болно. Одоо харин гол асуудал бол тамхинаас хол байх явдал юм.

Тамхны утаанаас хол байхад туслах зөвөлгөөг дурьдая:
– Хэрвээ та тамхи татдаг бол тамхиныхаа тоог цөөрүүлж хор багатай тамхи татаж үргэлжлүүлэн болих. Ингэхдээ түүний найрлагийг харна. Найрлагандаа 2 мг дээш никотинтэй, 25,8 мг – аас дээш бохьтой бол дээд хэмжээний хортой гэж үзнэ. 2 мг хүрэхгүй никотинтэй, 17.6-25.8 мг бохьтой янжуурыг доод хэмжээнйи хортой гэж үзнэ. Энэ бүхэнд таны тэсвэр тэвчээр маш хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
– Тамхи татах хүсэл төрвөл аль өолох анхаарлаа өөр зүйлд төвөлрүүлэх хэрэтэй. Үүнд: бохь зажлах, чихэр хүлхэх, гадагшаа салхинд алхах нь анхаарлаа сарниулхад тусална.
– Сэтгэл гутархад тамхи тадаг бол сэтгэл гутралаас сэргийлэх хэрэгтэй. Сэтгэцийн байдалаас харж болно.
– Өдөр бүр өөртөө татаж болохгүй гэдгийг санаж хамгийн гол нь хүүхэд гэдгийг өөртөө хүсэл төрөх үед сануулж байх нь танд тусалж чадна. Өөртөө тамхинаас гарч чадна гэдэгт итгэлтэй байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж