Aвтобус үйлчилгээнд явуулахыг дэмжлээ | News.MN

Aвтобус үйлчилгээнд явуулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Aвтобус үйлчилгээнд явуулахыг дэмжлээ

Иргэд хотын дотор том оврын автобус үйлчилгээнд явуулахыг дэмжлээ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр "Дархан хотод том оврын автобусны үйлчилгээ нээх асуудалд иргэдийн саналыг авах” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийт 80 гаруй иргэн оролцож саналаа өгсөн байна. Иргэний Танхимын санал авах хуудсаар 73 иргэн саналаа өгсөнөөс 59 иргэн буюу 81,9 хувь нь хотын дотор том оврын автобус үйлчилгээнд явуулах нь зүйтэй, 13 иргэн буюу 18,7 хувь нь одоохондоо том оврын автобус үйлчилгээнд явуулах шаардлагагүй гэж үзжээ
 
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр:

1. Хотын доторхи төв замыг өргөсгөх, сайжруулах
2. Автозогсоол нэмж барих
4. Том оврын автобусны чиглэл, маршрутыг судлаж нэмэгдүүлэх
5. Том оврын автобусны үнийн тарифыг том хүн 300 төгрөг, хүүхэд 100 төгрөгөөс дээш гаргахгүй байх зэрэг олон санал гарсан байна.

Аймгийн Иргэний Танхимаас дээрхи саналуудыг нэгтгэн аймгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

Эх сурвалж: http://darkhanith.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж