“Hollywood Reporter” сониноос дэлхийн телевизийн салбарт нөлөө бүхий удирдагч эмэгтэйчүүдийг нэрлэжээ. Мэдээллийн технологийн хамгийн хүчирхэг хэрэгсэл болох телевизийн урлагийн нөлөө бүхий удирдагчаар “Shine Limited” телевизийн захирал Элизабет Мердок, Европын хамгийн том телевиз болох “FremantleMedia”-гийн захирал Сесиль Фрот-Коутаз, Их Британийн “Endemol COO” телевизийн захирал Марта Брасс нар нэрлэгдсэн байна. Түүнчлэн дэлхийн томоохон телевизүүдийн нөлөө бүхий удирдагч бүсгүйчүүдийн дунд “Монгол HD” телевизийн захирал Чинбатын Номин Монголоос багтжээ. “Монголын телевизийн өргөн нэвтрүүлгийн стандартыг барууны орны төвшинд хүргэхээр зорьж буй түүнийг дэлхийн телевизийн салбар дахь шилдэг удирдагчдын тоонд багтах ёстой эмэгтэй” хэмээн “Hollywood Reporter” сонин онцолжээ.
Энэ жагсаалтад мөн “RTL” группийн “Greenlights” телевизийн захирал Анке Шейферкордт, Францын “TF1” телевизийн захирал Элизабет Дуранд, Их Британийн “BSkyB” телевизийн Софи Тюрнер зэрэг Европын шилдэг сувгуудын захирлууд болон Нигерийн Мо Абуду телевизийн хөтлөгч нар багтсан байна.
Б.АНХТУЯА