Себастиан Феттел түрүүлэх нь тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Себастиан Феттел түрүүлэх нь тодорхой боллоо

“Формула 1”-ийн “Ред Булл” багийн нисгэгч Себастиан Феттел Солонгосын гараанд түрүүлснээр энэ улиралын “Формула 1”-т түрүүлэх нь тодорхой боллоо. Ингэснээр сүүлийн дөрвөн гараанд дараалан түрүүлсэн юм. Улирал эхлэхээс өмнө “Феррари” багийн нисгэгч Фернандо Алонзо болон “Мерседес”-ийн Льюс Хамилтон нар хүчтэй өрсөлдөнө гэж байсан ч энэ хоёрын хэн нь ч Феттелд саад учруулж чадсангүй.

Өмнөд Солонгосын Ёнгам авто тойруулагт гурван жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн бөгөөд энэ гараанд түрүүлснээр Феттел 272 оноотойгоор нисгэгчдийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин зохион бүтээгчдийн цомд Ред Булл баг 402 оноотойгоор итгэл төгс тэргүүлж байна. “Сүүлийн үед надад ирэх дарамт өндөрсөх болсон. Гэхдээ бүх нисгэгчид түрүүлэхийн төлөө уралддаг. Намайг түрүүлэхэд хүн эмзэглэж байна уу, бусад багийнхан өөлж байна уу хамаагүй. Би уралддагаараа л уралдах болно” гэж Себастиан Феттел ярьжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт түүний багийнхан Феттелийн ааш аяг эвдэрсэн тухай ярьж, бусад багийнханыг ч үл тоомсорлож байгаа тухай мэдээлэл олон нийтийн дунд тархаад байгаа билээ. Үүнийг ч илтгэх мэт Сингапурын гараанд шагналын тавцанд зогсч байхад нь үзэгчид түүнийг эсэргүүцсэн үгс чулуудаж байсан юм. Өчигдөр болсон Солонгосын гараанд түрүүлэхэд нь ч олон нийт түүнийг тийм ч таатай уур амьсгалаар хүлээж аваагүй билээ. Түүний багийн анд Марк Вебберийн машинд гал гарч олныг сандаргасан ч Вебберт ямар нэгэн гэмтэл учруулаагүй байна. “Ред Булл-ынхан энэхүү гал яг юунаас болж гарсныг шалгаж байгаа аж.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж