Германы Элчин сайдын хамгаалагчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Германы Элчин сайдын хамгаалагчийг хөнөөжээ

Йемений нийслэл Санаа хотод суух Германы Элчин сайдын бие хамгаалагчид халдаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Албаныхны мэдээлснээр Германы Элчин сайд Карола Мюллер-Холткемперийн бие хамгаалагчийг Санаа хотын Хадда дүүрэгт орших их дэлгүүрийн гадна явж байхад нь буудаж хөнөөсөн байна. Одоогоор Германы албаныхан энэхүү хэргийг тодруулахаар Йемений талд хандаад байгаа гэнэ. Харин “AFP” агентлагт мэдээлж буйгаар гэмт этгээдүүд Германы Элчин сайдыг барьцаалахыг завдаж, халдлага үйлдэх үеэр бие хамгаалагч нь амь үрэгдсэн гэнэ.

Йемен улс алан хядах аль-Каида бүлэглэлийн зэвсэгт дайчдын хяналтанд оршдог бөгөөд өнгөрсөн наймдугаар сард тус бүлэглэл томоохон халдлага үйлдэх тухай сэрэмжлүүлэг мэдээлэл цацагдсаны дараа Барууны ихэнхи орнууд Йемен дэх Элчин сайдын яамаа хаасан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж