Букингемийн ордонд хөлбөмбөг тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Букингемийн ордонд хөлбөмбөг тоглоно

Английн хөлбөмбөгийн холбооны 150 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Их Британийн Букингемийн ордонд анх удаагаа хөлбөмбөгийн тэмцээн болох гэнэ. Энэ тухай Хөлбөмбөгийн холбооны тэргүүн, Кембрижийн гүн Уильям мэдэгдсэн байна. Анх удаа Букингемийн ордонд зохиогдох гэж буй хөлбөмбөгийн тэмцээнд тус холбоотой нас чацуу “Civil Servic” хөлбөмбөгийн клуб, 1875 онд байгуулагдсан “Polytechnic” хөлбөмбөгийн клубтай тоглохоор хоорондоо таараад байгаа гэнэ. Түүнчлэн Букингемийн ордонд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахтай холбоотойгоор ордны арын зүлгэн талбайд 100×60 метрийн харьцаатай хөлбөмбөгийн талбай бэлтгэн, тэмдэг тэмдэглэгээг хийгээд байгаа гэнэ. Үүнээс өмнө энэ талбайд урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, боксийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохиогдож байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж