Хакухогийн нэрэмжит тэмцээнд бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Хакухогийн нэрэмжит тэмцээнд бүртгүүлээрэй

Мэргэжлийн
сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн
сумочдын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-ны өдөр МҮЭСТО-д
болно. Тэмцээнийг "Хакухо сан"-гаас дөрөв дэх жилдээ тасралтгүй явуулж байна.

“Эрүүл Монгол Хүүхэд”
уриатай зохион байгуулах энэ удаагийн тэмцээнийг аймаг, нийслэлийн дунд сургуулийн
сурагчдын дунд гурван насны ангиллаар явуулж, алт, мөнгө, хүрэл медалийн
эздийг тодруулна. Тэмцээний гурван насны ангилалд түрүүлсэн
медальтангууд болон шигшээ наймд шалгарсан сумочдоос таван хүүхдийг
сонгон шалгаруулж, бэлтгэлд хамруулан, ирэх оны хоёрдугаар сард Японы Токио хотноо болох  “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцуулах
юм.

Өсвөрийн сумочдын тэмцээний бүртгэл одоо үргэлжилж байга бөгөөд
аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр бүртгэж буйг анхааруулъя.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 88116369, 88014039, 99791852 утсаар лавлах боломжтой.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж