Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн


Монголын үүрэн холбооны Скайтел групп үүрэн холбооны дэвшилтэт технологи болох WCDMA/HSPA+ сүлжээгээ өргөтгөн Монгол орон даяар Sky 3G+ үйлчилгээгээ нэвтрүүллээ.

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх энэхүү шинэ технологид шилжиж, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгосноор “Скайтелийн утас”, “Скайтелийн дугаар ашиглахын тулд гар утас авах хэрэгтэй” гэсэн ойлголт түүх болон үлдэж байна. Хэрэглэгчид бүх төрлийн ухаалаг гар утас (3G дэмждэг бүх ухаалаг утсанд) төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой боллоо. Та ухаалаг гар утасныхаа зөвхөн сим картыг солиод Улаанбаатар хот, 21 аймаг, сум суурин газруудад өдрөөс өдөрт өргөжин тэлж буй хамрах хүрээ  бүхий сүлжээнд нэгдэн өндөр хурдны дэлхийн технологитой хөл нийлүүлэн алхаж, хэрэглээндээ тохирсон ухаалаг үйлчилгээнүүдээс сонголтоо хийх боломж танд нээгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж