
“Би ням гаригт болох тоглолтод оролцоно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна” гэж Байнум сэтгүүлчдэд хэлсэн байна. Орон нутгийн цагаар пүрэв гаригт болсон тоглолтод 96:89 харьцаагаар “Лейкерс” хожигдож, цувралын харьцаа 2:2 болон тэнцэхэд будагтай талбайн давуу тал “Бостон Селтикс”-т байсан юм. Учир нь Байнумын эзгүйд Ламар Одом талбайд хамгаалалт хийж чадаагүй билээ.
Хэдийгээр дараа дараагийн тоглолтуудад бэртэл нь сэдэрч болох ч тав дахь тоглолт юунаас ч илүү чухал учир оролцох шийдвэр гаргажээ. Хэрэв энэ тоглолтод “Лейкерс” хожвол цувралыг 3:2-оор тэргүүлж эхлэх бөгөөд үлдсэн хоёр тоглолтыг өөрийн талбайдаа тоглох эрхийг эдлэх юм. Тийм учраас тав дахь тоглолт хамгийн чухал тоглолт болно.
Байнум эхний тоглолтод 28 минут, хоёр дахь тоглолтод 39, харин гурав дахь тоглолтод 29 минутыг талбай дээр өнгөрүүлсэн бөгөөд “Лейкерс” 2:1 харьцаатай илүүрхэж байхад тэрбээр 40 оноо, 22 удаа самбараас бөмбөг авалтаар багтаа хувь нэмрээ оруулж байв. Гэвч дөрөв дэх тоглолтод ердөө 12 минут тоглож, хоёр оноо, гурван удаа самбараас бөмбөг авсан юм.
Эсрэг багийн дасгалжууулагч Док Риверс Байнум “Лейкерс”-ийн хамгаалалтанд байгаа, байхгүй хоёрын хооронд маш том ялгаа бий гэж хэлсэн. Үүнийг ч дэндүү сайн мэдэж байгаа нарлаг Калифорнигийн баг ирээдүйдээ эрсдэл хийж, залуу тоглогчийг тоглуулах гэж байна