
Америкийн нэрт телевиз хөтлөгчийн эхнэр амиа егүүтгэх гэлээ. Юта муж дахь Прово хот дахь Кингийн байрнаас 911 албанд өнгөрсөн сарын сүүлчээр дуудлага ирсэн байв. Дуудлагыг 50 настай Шон Кингийн эцэг өгсөн байлаа. Associated Press тодруулснаар, Карл Енгерман Шонын өрөөнд орохдоо түүнийг унтаж байна гэж харсан гэнэ. Тэрээр охиноо сэрээх гээд чадаагүй бөгөөд орных нь дэргэд эмний хоосон хайрцаг байсныг хараад эмч дууджээ. “Тэр ухаангүй байсан. Би хацрыг нь алгадаж сэгсэрсэн боловч Шон нүдээ нээснээ эргээд ухаангүй болсон” гэж Енгерман ярьсан байлаа. Шон Кинг эмнэлэгт хүргэгдэн хэвтсэн ба түүний биеийн байдлын талаар мэдээлэл одоогоор алга байна. Дуудлагаар ирсэн хүмүүс Шонын орны дэргэдээс жороор бичсэн мэдрэл болон нойрны эмний хайрцаг олсон байлаа. Шон эмийг санаатай уусан гэдгээ бичээд үлдээсэн байв. Харин яагаад гэсэн шалтгаанаа бичээгүй байсан гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ларри ба Шон Кинг хоёр салахаар шийдсэн гэх мэдээ гарсан ч удалгүй Ларри Кингийн төлөөлөгч түүнийг худал гэсэн юм. Шон Кинг нь нэрт хөтлөгчийн долоо дахь эхнэр ба тэд 1997 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Энэ хугацаанд тэд хоёр хүүхэдтэй болсон. “Манай гэр бүл салаагүй. Ухаангүй хайртай өөрийн хүүхдүүдтэй бид хамт байна. Бид энэ хүнд үеийг нэгэн гэр бүл гэдгээ харуулж, туулна” хэмээн Ларри Кинг өөрөө мэдэгджээ.