Гомосексуаль хайрын үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.06.13-нд нийтлэгдсэн

Гомосексуаль хайрын үзэсгэлэн нээгдэв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Czarek Sokolowski

Польшийн үндэсний музейд ижил хүйсийн хайрын янз бүрийн илэрхийлэлд зориулсан үзэсгэлэн ажиллаж эхлэв. Иймэрхүү үзэсгэлэн католик шашинтай уг улсад гомо хайрын талаарх маргааныг явуулахад тус болно гэж үзэж байна. Үндэсний музейн захирлын хэлснээр эсэргүүцэл, зэвүүцэл янз бүрийн сануулга их гарч байгаа гэнэ. Ням гаригт уг үзэсгэлэн нээгдсэн ба есдүгээр сарын 5 хүртэл ажиллах юм байна. Үзэсгэлэнг зохион байгуулагчдын ярьснаарр ямар нэгэн дуулиантай зүйл тэнд байхгүй ажээ. Үзэсгэлэнгийн ихэнх үзмэр нь эртний Грекийн амфор ваарны зургаас эхлээд орчин үеийн урлаг дахь ижил хүйстнүүдийн хосуудын зураглалаар бүтсэн гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж