“Гоёмсог цэцэг эрүүл орчин” аяныг дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

“Гоёмсог цэцэг эрүүл орчин” аяныг дүгнэлээ

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.10.06

– Монгол улсад мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 10-р сарын 3, 4-ны өдрүүдэд тэмдэглэлээ. Мал аж ахуйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд ойн арга хэмжээндээ оролцож байгаа юм. Баярын үеэр төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний ажилтан, жуух бичгээр 50 гаруй хүн шагнагдлаа.

– Монгол улсад кино үзвэрийн байгууллагын түүхт 80 жилийн ой тохиож байна. Сүхбаатар аймгийн кино үзвэрийн байгууллагад өөрсдийн хувь нэмрээ оруулж явсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 1950-иад жилийн тэртээгээс ард түмэндээ үзвэр үйлчилгээг хүргэж байсан үе үеийн 20 гаруй кино механикчид ойн арга хэмжээнд оролцлоо.

– Баруун-Урт сумын 3-р бүрэн дунд сургууль цэцгийн баяр хийлээ. Байгалийн ухааны ЗАН-ээс “Гоёмсог цэцэг эрүүл орчин” аяныг зарлаж өнөөдөр дүгнэлээ. Аянд 21 ангийн сурагчид 300 төрлийн 800 гаруй цэцгээр оролцлоо.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж