Потро Японы нээлттэй тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Потро Японы нээлттэй тэмцээнд түрүүллээ

Японы Токио хотноо есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд үргэлжлэн явагдсан Rakuten Japan Open тэмцээнд Аргентиний Хуан Мартин Дел Потро түрүүллээ.

1 сая 437 мянган ам.долларын шагналын сантай Rakuten Japan Open тэмцээний шигшээд тэмцээнийг тэргүүлэн тоглосон Аргентиний Хуан Мартин дел Потро, гуравт эрэмбэтэй Канадын Милош Раонич нар шалгарснаас 7:6, 7:5-ийн харьцаагаар Потро илүүрхжээ.

Потро тус тэмцээнд түрүүлснээр 312 мянган ам.доллар хүртэж, 500 оноо хүртсэн бол дэд аварга Раонич 140 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Тэмцээнд АTP чансааны топ 20 тамирчнаас Аргентиний Хуан Мартин дел Потро (7), Францын Жо Уильфред Цонга (8), Японы Кей Нишикори (12) нарын зургаан теннисчин оролцжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж