Америкчууд хамгийн бүдүүн гэсэн үнэлгээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Америкчууд хамгийн бүдүүн гэсэн үнэлгээ гарчээ

Дэлхийн эдийн засгийн чуулга дээр эрдэмтэд “хүн гэсэн хөрөнгийн индексийг” танилцуулжээ.

“Хүн
гэсэн хөрөнгийн индексийн” судалгаанд халдварт биш өөхлөлт, сахрын
шижин, зүрх судасны өвчин  зэргийн үзүүлэлт мөн боловсрол, үндэстний
чадвар, эмнэлэгийн үйлчилгээг авч ашигласан байна. Нийт 51 ангилалаар
индексийг гаргажээ.

Үр дүнд нь америкчууд дэлхийн хамгийн нервны
бөгөөд бүдүүн, ужиг өвчтэй хүмүүс болж таарлаа гэж The Washington Post
сонин мэдээлэв. Гэхдээ америкчууд эрүүл мэндээр катарчуудтай нэг төвшинд
байна.

Үзүүлэлтийн тоо нь багасах тутам улс орны амьжиргааг нь
сайн байна гэж үздэг ажээ. Харин энэ индексээр 1 гэж үнэлэгдсэн
швейцаричууд тэргүүлсэн бол Финлянд 2 гэсэн үнэлгээгээр удаалжээ. Оросын
хувьд үзүүлэлт нь 51-тэй тэнцжээ. Хүмүүсийн эрүүл мэнд нь бизнесийн
хөгжил ба улс орны эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг нөлөөтэй
ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж