Нисэх онгоцны хүлэмжийн хийн хаягдлыг багасгана

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Нисэх онгоцны хүлэмжийн хийн хаягдлыг багасгана

Монреаль хотноо болсон бага хурал дээр агаарын тээврийн хөлөг онгоцнуудын хүлэмжийн хийн хаягдлыг багасгах систем боловсруулахаар тохиролцож чаджээ. Энэхүү системийн талаар 2016 он гэхэд эцсийн тохиролцоог хийсэн байх юм.

Ирганий агаарын тээврийн олон улсын байгууллага Монреаль хотноо болсон бага хурал дээр агаарын тээврийн салбарт цаг уурын өөрчлөлтийг хамгаалах асуудлаар тохиролцоо хийж чадлаа. 2016 оны эцэс гэхэд тус байгууллага нь зах зээлд чиглэгдсэн, хүлэмжийн хийн хаягдлыг багасгасан системийг боловсруулсан байх юм.

Энэхүү систем нь 2020 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ба харин хэрхэн хэрэгжих арга зам нь одоогоор тодорхойгүй.   Европын холбоо бага хурлын тохиролцоонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Брюссель дэх тус холбоны төлөөлөгч  нисэхийн тээврийн салбарт шатаагдсан хийн хаягдлыг бууруулах дэлхийн хэмжээний системтэй болох эрмэлзлэл Европын холбоонд ямагт байсан. Үүнийг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.

Брюссель Канадад тохиролцоо хийгдвэл агаарын тээврийн хорт бодисны хаягдалтай тэмцэх талаар  нилээдгүй маргаантай журамаа өөрчилж чадах болов уу гэсэн асуудалд Европын холбоо ийнхүү хариу өглөө. Журам нь АНУ, Хятад, Орос, Энэтхэг зэрэг орнуудын дургүйцлийг гаргасан байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж