Олимпийн галыг Орост дамжуулах буухианы үеэр олон улсын хүний эрхийн Amnesty International байгууллага эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар болжээ. Орос дахь хүний эрхийн байдалд олон нийтийн анхаарлыг чиглэхээр хүний эрхийн төлөө тэмцэгчид ажиллах гэнэ.
Петербургт жагсаалтыг хөөн тарааж байгаа нь
Олимпийн галыг Орост дамжуулах буухианы үеэр олон улсын хүний эрхийн Amnesty International (AI) байгууллага эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Аравдугаар сарын 7-ноос эхлэн олимпийн гал ОХУ-д ирсэн цагаас хойш эсэргүүцлийн ажиллагаа дэлхий даяар хийгдэнэ гэж AI мэдээлжээ.
"Олимпийн гал баярын чимэглэлийн ард нуусан хүний эрхийн зөрчлийг гэрэлтүүлж чадна. Гол нь Сочийн олимпод оролцогсод Оросын эрх баригчдын зүгээс иргэний нийгэм, энгийн иргэдийн эсрэг хийж байгаа хязгаарлалтыг мэдэж байх ёстой бөгөөд тэр хязгаарлалтынх нь эсрэг өөрсдийн нөлөөг үзүүлэх нь чухал” гэж Европ, Төв Азийг хариуцсан захирал Жон Далхойзены мэдэгдлийг AI онцолжээ.
Маргааш буюу аравдугаар сарын 7-нд олимпийн гал Орост хүрэлцэн ирэх бөгөөд тэр цагаас олон улсын байгууллагын идэвхтнүүд янз бүрийн арга хэмжээ түүний тоонд Оттава, Варшав, Парис, Брюссель, Москва зэрэг олон хотуудад Оросын дипломат албадын ойр орчимд олон нийтийн гороололт хийх ажээ. “Олимпийн бүрээн дуу ба гал зэрэг баярын арга хэмжээ нь Орост хүний эрх зөрчигдөж буйг нууж чадахгүй” хэмээн Далхойзен онцлон тэмдэглэв.