Украйны Мотричко тэмцээнийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Украйны Мотричко тэмцээнийг тэргүүлж байна

Улаанбаатар хотноо болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 удаагийн тэмцээнийг Украйны Виктория Мотричко дөрвөн өргийн дараах байдлаар долоон оноотой тэргүүлж эхэллээ.

Дэлхийн оюуны спортын наадмын мөнгөн медальт, олон улсын их мастер Виктория Мотричкогийн хувьд дөрөвдүгээр өрөгт олон улсын их мастер М.Нямжаргалыг хожсоноор долоон оноотой ДАШТ-ийг тэргүүлж байна.

Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын Тамар Тансыккужина нарын хувьд зургаан оноотой удаалж байна. Мөн БНХАУ-ын Г.Алтанхуар, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран нар таван оноотой удаалж буй.


Тэмцээний хуваарийн дагуу маргааш тав, зургаадугаар өргийн тоглолт болно. Тэмцээн “Пума империал” зочид буудалд болж байна. Тоглолтын видеог www.ulaanbaatar2013.com -с үзнэ үү.

100 буудалт даамын ДАШТ-ий хуваарийг хүргэе 

10-р сарын 7

 

 9.00 – 14.00 

14.00-14.15

 15.00 – 20.00

Тавдугаар тойрог 

Хэвлэлийн бага хурал

 Зургаадугаар
тойрог

10-р сарын 8

 

9.00 – 14.00

 14.00-14.15

 

Долоодугаар тойрог

 Хэвлэлийн бага хурал

10-р сарын 9

 

9.00 – 14.00

 14.00-14.15

 15.00 – 20.00

Наймдугаар тойрог

 Хэвлэлийн бага хурал

 Есдүгээр
тойрог
 

10-р сарын 10

 

Амралтын
өдөр

10-р сарын 11

 

9.00 – 14.00

 14.00-14.15

 15.00 – 20.00

Аравдугаар тойрог

 Хэвлэлийн бага хурал

 Арваннэгдүгээр
тойрог

 

10-р сарын 12

 

9.00 – 14.00

 14.00-14.15

 

Арванхоёрдугаар тойрог

 Хэвлэлийн бага хурал 

10-р сарын 13

 

9.00 – 14.00 

14.00-14.15

 

Арвангуравдугаар тойрог 

Хэвлэлийн бага хурал 

10-р сарын 14

 

9.00 – 14.00 

14.00-14.15

 

Арвандөрөвдүгээр тойрог 

Хэвлэлийн бага хурал

 

10-р сарын 15

 

9.00 – 14.00

16.00

Арвантавдугаар тойрог 

Тэмцээний хаалтын ажиллагаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж