Меркель “Их эвсэл” байгуулах хэлэлцээнд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Меркель “Их эвсэл” байгуулах хэлэлцээнд оролцжээ

Берлин  хотноо “Их  эвсэл” байгуулах талаар консерваторууд ба социал-демократуудын хооронд анхны урьдчилсан хэлэлцээ явагджээ. Эрх баригч ХАХ/ХНХ  эвсэл хэлэлцээ ажил хэрэгч нөхцөлд явагдсанд нь таатай байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ талуудад ноцтой зөрөлдөөн байгааг тэмдэглэжээ.

Ангела Меркель ба Зигмар Габриель

Германы Социал демократ намын төлөөлөгч нартай хийгдсэн  “Их эвсэл” байгуулах талын анхны урьдчилсан хэлэлцээг сэтгэл хангалуун буйгаа парламентын сонгуульд ялсан Христийн ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбоо намын эвсэл мэдэгдлээ.

Намуудын лидерүүд аравдугаар сарын 4-нд Берлин хотноо уулзсан ба хэлэлцээрийн эхний шат “ажил хэрэгч байдалд” болж өнгөрлөө гэж Христийн ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Херман Грёэ (Hermann Grцhe) мэдэгдэв. Христийн нийгмийн холбооны удирдлагыг төлөөлсөн Александр Добриндт (Alexander Dobrindt)  ч хэлэлцээрийг “маш сайн, ухаалагаар” явагдлаа гэсэн байна.

Хэлэлцээ аравдугаар сарын 14-нд үргэлжилнэ

Грёэ хэлснээр, эхний уулзалтаар улс орны тулгамдсан зорилтууд болох санхүүгийн тогтвортой байдал, хөдөлмөрийн зах зээлийн талаар ярилцжээ. Талууд асуудалд нийтлэг сонирхол байгаа гэхдээ бас ноцтой зөрөлдөөнтэйг тэмдэглэв. Талуудаас тус бүр долоон төлөөлөгч оролцох дараагийн хэлэлцээ аравдугаар сарын 14-нд хийгдэх ажээ.

Александр Добриндт  хэлэхдээ, Берлины энэ уулзалтад канцлер Ангела Меркель (Angela Merkel) оролцон талууд нийтлэг санаагаа онцлон ярьж, санал зөрөөтэй байгаа асуудлуудаа орхихыг хичээсэн гэлээ. Сонгуулийн дараах байдалд хоёр тал хариуцлагатайгаар хандсан гэдгийг тэр онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж